Friday, March 7, 2014

Хамаг Монгол улсын газар зүйн байрлал

Газар нутаг үгүй Хамаг Монгол Улсын "Чингис Хаан" хэмээх дорнын гэнэн ойлголт Шинжлэх ухааны үндэслэлтэй дуусгавар болно.

Газар нутаг үгүй Хамаг Монгол Улсын "Чингис Хаан" хэмээх дорнын гэнэн ойлголт нь "21-р зууны Газар зүйн Нээлт"-ээр дуусгавар болно. Тэгэхээр, 1189 онд "Хамаг Монгол Улсыг сэргээн шинэчилснээр Есүхэйн Тэмүүчин нь Хамаг Монгол Улсын Чингис Хаан болсон" түүхтэй. Үүнийг Түүхчид няцааж чаддаггүй ч мөн баталж чаддаггүй. Яагаад няцааж чаддаггүй гэхээр "Монголын Нууц товчоо" түүхэн Эх сурвалжид "1189 онд Хамаг Монгол Улсын Чингис Хаан" болсон тухай хөдлөшгүй баримт байгаа. Баталж чадахгүйн учир нь тэрхүү "Хамаг Монгол Улс" хаана оршин байсан түүний Газар зүйн байрлал тодорхойгүй учраас "газар нутаг" үгүй Хамаг Монгол Улсын Чингис Хаан болсонг яг таг тодорхойлж чаддаггүй. Ийм л сонирхолтой ч нууцлаг асуудал "Чингис Хан" хэмээх ойлголт дагалдуулдаг. Энэ нь "Хамаг Монгол Улс"-ын Газар зүйн байрлал нууцалсан нь "Монголын Нууц товчоо" түүхэн Эх сурвалжийн хамгийн гол "оргил" хэсэг мөн болохыг төсөөлдөггүй. Өөр хэлбэл "Эхээс төрсөн Газар зүйн байрлалаас илүү Хамаг Монгол Улсын Чингис Хаанд өргөмжлөгдсөн Газар зүйн байрлал" нь хамгаас гэдгийг дорнын Түүхчид ойлгодоггүй. Учир нь тэдэнд "Чингис Хаан төрсөн" газар хэмээх Эх сурвалжаас өөр ямар ч баттай мэдээлэл байдаггүй. Тэгэхээр, дорнын судлаачдын ойлголтоор "Есүхэйн Тэмүүчин Хэнтийн ууланд" магадгүй тэдний төсөөлж буй Газар зүйн байрлалд төрсөн байж болно. Тэгэхээр, дорнын ойлголтоор эртний Номхон далайн ай савын Газар зүйн байрлалд тэрээр төрсөн ажээ. Гэтэл, байх байхгүйн хооронд зүүд зэрэглээ мэт нэгэн ойлголт "Чингис Хаан" хэмээх ойлголтыг дагасаар байдаг нь "төв Ази" хэмээх Газар зүйн ойлголт. Хэрвээ энэ ойлголт дагалдаагүй бол Хүн төрлөхтөн хэзээ ч "Чингис Хаан ба төв Ази" хэмээх ойлголтын холбоос мэдэх ч үгүй байсан. Тэгэхээр, "Чингис Хаан" хэмээх ойлголт нь орчин цагт "төрсөн газар" хэмээх ойлголтоор бол Номхон далайн ай савд хамаардаг. Үүнийг, Номхон далайн Усны ай сав Газар зүйн байрлал баталгаажуулна. Тэгэхээр "Чингис Хаан" хэмээх ойлголт нь "төв Ази ба Номхон далайн ай сав" хэмээх хоёр Газар зүйн байрлал хооронд "нааш цааш чирэгдэж" байдаг онцлогтой. Тиймээс, "Чингис Хаан" хэмээх ойлголт нь "хоёр худлын хооронд оршдог" нь "гадагш урсгалгүй төв Ази ба Номхон далайн ай сав" хэмээх хоёр ойлголт мөн. 

Хэрвээ өнөөгийн ойлголтоор бүхнийг цэгцлэн авч үзвэл "Чингис Хаан" хэмэх ойлголт нь Номхон далайд ай савд төвлөн ойлгож буй ойлголт мөн. Энэ нь түүний төрсөн Газар зүйн байрлалаар "баталгаажуулах" гэж оролдсоор байгаа. Түүнчлэн "Хамаг Монгол Улс" ч мөн л Номхон далайн ай савд байсан гэх төсөөлөл мөн. Хэрвээ тийм бол ч 21-р зууны Монголчууд "Азийн цээжинд" хэмээн омогших нь ч худлаа болчихно. Харин "гадагш урсгалгүй төв Ази" хэмээх ойлголт нь өөрөө эргээд Номхон далай ай саваа "үгүйсгэн" асуудлыг худлаа болгочихно. Учир нь "гадагш урсгалгүй төв Ази" нь гаднаас Ус ч бас оруулах дургүй шүү дээ. Тиймээс, энэ хоёр харилцан бие биенээ үгүйсгэх ойлголт нь эцэстээ "дахин шинээр нээгдсэн төв Ази" өөрийн цоо шинэ хил хязгаараар баталгаажуулах агаад ингэснээр "Газар нутаг үгүй Хамаг Монгол Улсын "Чингис Хаан" хэмээх ойлголт нь "21-р зууны Газар зүйн Нээлт"-ээр дуусгавар болно. Тэгэхээр, асуудлын гол нь "төрсөн газар" гэх ойлголт дагасан төөрөдөл бус харин "Хамаг Монгол Улс" хэмээх ойлголт түүний "Туурга тусгаар, Тусгаар тогтнол" хэмээх ойлголт болохыг сонордуулж байна. Өөрөөр хэлбэл хаана ямар Газар зүйн байрлалд "Хамаг Монгол Улсын Чингис Хаан хэмээх цол хэргэм, Үүрэг Хариуцлага" Есүхэйн Тэмүүчинд оноогдсон вэ? Энэ л Тэмүүчин 12-р зууны төгсгөлийн Нийгэм Улс төрийн маргаантай асуудлыг шийдвэрлэж чадснаар тэрээр 1189 онд "Хамаг Монгол Улсын Чингис" болж чадсан нь түүнийг 13-р зууны 6-р он, 1206 оны гал улаан бар жил Их Монгол Улсыг цоо шинээр эмхлэн үүсгэн байгуулах боломж олгосон түүхтэй. Чухамхүү, "Чингис Хаан" хэмээх цол хэмгэм түүнд Их Монгол Улсыг цоо шинээр эмхлэн байгуулахад хамгаас чухал үүрэгтэй байсанг ямар ч түүхч няцааж чадахгүй. Учир нь тухайн үеийн Нийгмийн сэтгэлгээнд Олон нийтийн дунд "Чингис Хаан" хэмээх нэр түүний Эрх үүрэг, Хариуцлага хамгаас их далайцтай шийдвэрлэгч хүчин зүйл байсан. Учир нь түүнд арга буюу захирагдахаас өөр аргагүй тийм Улс төрийн Эрх мэдлийн ойлголт байсан. Гэхдээ, түүнтэй тэрслэн Улс төрийн нэгдмэл Эрх мэдлийн төлөөх тэмцлийг үргэлжлүүлсээр байсан учраас дотоодын эмх цэгцийг олоход хамгийн их олон он жилүүдийг зориулсан байдаг түүхтэй. Харин ялангуяа гадагш түүнийг "Хаадын Хаан" хэмээх ойлголтын адилаар арга буюу дагах шаардлагатай ч болсон байх. Тэгэхээр "Чингис Хаан" хэмээх ойлголт нь Улс төрийн Эрх мэдэл захиран зарцуулагч байсныхаа хүчээр тэрээр хэнийг дагуулах, хэнийг мөхөөх, хэнийг сөхрүүлэх, хэнийг бүр "Биологийн нуруу хугалах" хүртэл асуудлыг шийдвэрлэсэн түүхтэй. Тэгэхээр, аливаа Төрт ёс нь "төвлөн" захирах ёс гэгч ойлголт эртнээс байсаар ирсэн учраас хэрвээ орчин цагийн дорнын дийлэнх олонхийн ойлгож буйгаар 13-р зуунд Тэмүүчин Чингис Хаан нь Номхон далайн ай савд төвлөн захирч ирсэн гэж ойлгох уу? Эсвэл тэрээр, Номхон далай ай саваас гадагш урсгалгүй төв Азийг дайлаар мордож эзэлсэн гэж ойлгох уу? Энд нэг зүйлийг түүхчид ойлгодоггүй нь Байгалийн жам ёсны үзэгдлүүдийг Нийгмийн үзэгдлүүдтэй холбож ойлгож чаддаггүй. Тэгээд ч бүр Дэлхийн царцдасын Геологийн хөгжлийн явцтай холбон ойлгож чаддаггүй. Эндээс, 12-13-р зууны үеийн Түүхийг Байгалийн жам ёсны бус аргачлалаар тайлбарлаад байдаг явдал нь эцэстээ Байгалийн жам ёсны бус Нийгмийн үзэгдлүүдийг өдөөсөөр байдаг. Хэрвээ, Номхон далай ай савд "Чингис Хаан" бүхнийг бий болгож чадснаар барахгүй бүр төв Азийг "байлдан дагуулсан бол" тэрээр эртний Номхон далайн хүхэрт шар Усны түрэлтийг төв Ази руу оруулсан үйл явц бүхий Нийгмийн үзэгдэл харагдах болно. Нөгөө талаас, хятад, тангуд, манж нар нь мөн л Номхон далайн ай савын уугуул нүүдэлчид ба суугуулууд. Тэдэндээ "туурга Тусгаар" ч биш харин ч нэг ай савынхан байх болж байна уу? Тэгвэл юуны тулд эртний ч өнөөгийн ч Номхон далайн ай савынхан өөр хоорондоо "тусгаар" байх гэж оролдоно вэ? Эртний ойлголтоор нэг далайн ай сав нь нэг тогоо л гэж үздэг, тэгээд нэг тогоон хоёр хуцын толгой багтахгүй" гэж үздэг. Тэгэхээр, дорнын манж, тангуд, хятдуудтай нэг ай савд чихэлдэн дээр доороо орж байсан хэрэг үү? Нөгөө талаас, Монгол-Агнуурын өргөгдлөөр Номхон далаыйн ай с авын хүхэрт шар Усны түрэлт албандан дорно зүгт гаргаж өнөөгийн Монгол-Агнуурын тэнгис рүү шахсан Геологийн хөгжлийн түүх байдаг юм. 

Тэгэхээр, Байгалийн үзэгдлээр Геоллогийн явцаар гадагш түрэгдсэн Газар зүйн байрлалд "дотогш" түрэх Нийгмийн үзэгдлүүдийг тэрээр 12-13-р зуунд "Чингис Хаан" хэрэгжүүлсэн хэрэг үү? Нөгөө талаар Монгол оронд үүссэн таван далайн дөрөв эь цэнгэг Уст агаад тэрээр Өрнийг зорьсон түүхтэй. Гэтэл, Номхон далайн хүхэрт шар Усны ДНК-г тээж цэнгэг Уст далайн ай сав өөд тэмүүсэн Улс төрийн үйл ажиллагааг "Чингис Хаан" хэрэгжүүлсэн үү? Чухам юугаараа "Чингис Хаан ба Хамаг Монгол Улс" бусдаас ялгаатай вэ гэдэг асуултуудад бүх Шинжлэх ухааны салбарын Эрдэмтэд хамтарсан хариулт өгч миний нийтлэлийг няцаахыг оролдох нь чухал юм. Түүнээс биш, хэн нэгэн өөрийгөө "Чингис Хаан"-ы удам хэмээх нь инээдтэй болоод золбин ойлголт шүү дээ. Учир нь "Чингис Хаан" болж төрдөггүй харин үйл хэргээрээ түүхийн шалгуур үзүүлэлт даван туулж байж "Чингис Хаан" болдог шүү дээ. Хэрвээ, Тэмүүчин төрөхдөө "Чингис Хаан" байсан бол тэрээр ядахдаа Занабазар шиг 5 насандаа "тодорч" балчир насандаа бага зовлон туулах хэрэгтэй байсан юм биш үү? Тэрээр, балчир насандаа өнчирч, Эцгийг үгүйд бүгд түүнээс урван одож, олзлогдон дөнгөлөгдөж, түүнээс зугатаж чадснаараа тэрээр эцэстээ "Хамаг Монгол Улсыг сэргээн шинэчилж чадснаар Хамаг Монгол Улсын Чингис Хаан" хэмээх нэр төр, үүрэг хариуцлага, Улс төрийн Эрх мэдэл олж авч чадсан шүү дээ. Тэгэхээр, дорнын гэнэн ойлголтоор түүний "төрсөн газар" нь түүнийг ямар ч байсан "Хамаг Монгол Улсын Чингис Хаан" болгоогүй болохыг Геологийн Шинжлэх ухаан болон Газар зүйн Шинжлэх ухаан баталгаажуулах болно. Тэгэхээр, Хамаг Монгол Улсын Чингис Хаан болсон Газар зүйн байрлал нь Номхон далайн ай савд байх боломжгүй агаад хэрвээ байсан бол тэрээр эртний хүхэрт шар Усны ай савд манж тангуд хятдуудтай нэг ай савынх учраас тэднээс Байгалийн жам ёсоор "салан тусгаарлах" ч боломжгүй юм. "21-р зууны Газар зүйн НЭэлт" нь Дэлхий дахинд цоо шинээр "дахин нээгдсэн төв Ази"-ийг Шинжлэх ухааны үндэслэлтэй танилцуулснаар "төв Азийн Хамаг Монгол Улс"-ыг Дэлхий дахинд танилцуулж байна. Ийнхүү, Хамаг Монгол Улс өөрийн гэх Газар нутагтай болж улмаар "Хамаг Монгол Улсын Чингис Хаан" бол үйл хэрэг 1189 онд чухам хаана өрнөсөнг Шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулж байна. Ийнхүү, Дэлхий дахинд "Хамаг Монгол Улс" нь өөрийн албан ёсны газар нутагтай байсанг Шинжлэх ухаанаар баталгаажуулан танилцуулж буй нь "дахин шинээр нээгдсэн төв Ази" мөн болой. Энэ бол Хүн төрлөхтний түүхэнд хамгийн сүүлчийн Газар зүйн Нээлт байх болно. Тиймээс, 21-р зууны Газар зүйн Нээлт" нь Газар зүйн Шинжлэх ухааны Нээлт байхаас гадна Шинжлэх ухааны 10.000 буюу Түмэн Нээлтүүдийг араасаа дагуулах хамгийн баялаг түүхтэй Газар зүйн Нээлт байх ажээ. Дэлхийн Газар зүйн Нийгэмлэгүүдийн холбоо, түүний дотор Английн Газар зүйн Нийгэмлэг, Оросын Газар зүйн Нийгэмлэг, Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо, Оросын Газар зүй болон Геологийн Их Дээд Сургуулиудын Эрдэмийн зөвлөлүүд удахгүй энэхүү эрин зууны Нээлтийг баталгаажуулах болно. Тиймээс, энэ сарын сүүлчээр Олон Улсын цуврал гурван хурал зарлан хуралдуулахаар шийдвэрлээд байна. Ийнхүү "дахин шинээр нээгдсэн төв Ази" -ийг дэлхий дахинд илчлэгдснээр Олон Улсын хурал дараах сэдвээр хуралдах болно. 

 Үүнд: 2014 оны 3-р сарын 21 нд "дахин шинээр нээгдсэн төв Ази", 22 нд "төв Азийн дотоод хил хязгаарын Газар зүйн байрлалын онцлог Дэлхий дахины цэнгэг Усны хангшамжинд нөлөөх нь", 23 нд "Дэлхийн Цаг уурын өөрчилтөнд төв Азийн дотоод хил хязгаарын Газар зүйн байрлалын онцлог нөлөөлөх нь" Ийнхүү, төв Ази дахин Дэлхий дахины анхаарлын төвд орж ирэхдээ Хүн төрлөхтөнд Түмэн "нууцын Хаалгаа" дэлгэж бүхнийг илчлэх ажээ. Түүний дотор, Хамаг Монгол Улс нь "газар нутагтай" болж, "нэр төрөө сэргээх" боломж олох магадлал өндөр байгаа. Энэ бол Шинжлэх ухааны танин мэдэхүйн 666 цуврал номыг араасаа дагуулсан "21-р зууны Газар зүйн Нээлт" байлаа. Ингэснээр "газар нутаггүй Хамаг Монгол Улсын Чингис Хаан" хэмээх дорнын гэнэн ойлголт Шинжлэх ухааны үндэслэлтээр албан ёсоор дуусгавар болно.

No comments:

Post a Comment